Эх орон гэж юу юм бэ. Энэ цаг үед бидний амар тайван оршин буй газар нутаг ямар үнэ цэнээр ирсэн бэ гэх асуултын яг одоо танаас асуувал та хариулж чадах уу. Мэдээж хүн бүр өөр өөрийнхөө бодлоор энэ асуултад төвөггүйхэн хариулах байх. Гэтэл бидний дунд өнгөрсөн үед өвөг дээдэс минь юу хийж бүтээсэн, энэ сайхан эх орныг минь бидэнд үлдээхийн тулд юу даван туулсныг мэдэх хүн алга дарам цөөхөн. Тэгвэл, эх оронч залуусын халуун амь, бүлээн цусаар бичигдсэн ч цагийн эрхээр бүдгэрч буй түүхэн үйл явдлыг эргэн сануулах гайхалтай бүтээлийг “Фантастик” болон “Жийж” продакшныхан үзэгчиддээ толилуухад бэлэн болжээ. Тэд гурван жилийн өмнө буюу 2015 онд 1970-аад оны барилгын цэргийн ангид болсон жинхэнэ бослогын үнэн түүхийг харуулсан “Маш нууц” хэмээх уран бүтээлийг дэлгэцнээ амьдруулсан байдаг. Харин зураг авалт эхэлсэн цагаасаа хойш үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй “Маш нууц-2” хэмээх шинэхэн уран бүтээлээрээ 1948 оны Байтаг богдын тулгаралтын тухай бодит түүхийг өгүүлэх юм байна.
Монгол орны баруун хязгаар Ховд аймгийн Үенч сумын нутаг Байтаг богдын зэвсэгт тулгаралт болсон түүхэн газарт зураг авалтаа хийсэн тус киноны 10 баатарын дүрийг Э.Одбаяр, Ж.Алтаншагай, Б.Барслхагва, Г.Эрхэмбаяр, Н.Мөнхбат, Б.Батсайхан, Т.Төгөлдөр, Э.Алдар, Н.Баярмагнай, Н.Содбаяр нар бүтээжээ. Мөн Ц.Цэрэнболд, Г.Золбоот, Б.Тамир, Ц.Алдармаа, Ц.Цэлмүүн гэх мэт маш олон чадварлаг уран бүтээлчид тоглосон байна. Харин киноны зохиолыг МУГЖ О.Бат-Өлзий бичиж, хүү Б.Тамиртайгаа хамт ерөнхий найруулагчаар нь ажилласан бол продюсераар нь түүний эхнэр МУАЖ С.Сарантуяа ажилласан байна.
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.куб-аар усны нөөц нэмэгдэнэ
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
"Төв Азийн III органик форум ба экспо – 2026 " Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ
Сүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ