Шинэхэн охидын хамтлаг ”Wasabies”


"Боловсрол" сувгийн "Оддын академи" реалити шоунд 12 суралцагч шалгаран оролцож байсан бол есөн тоглолтын дараа шилдэг таван оролцогч шалгарч үлдэж таван гишүүний бүрэлдүүхэнтэй охидын хамтлаг төрсөн.  Тэгвэл охидууд хамтлагтаа "Wasabies" гэх нэр өгчээ. Монголын рок попын ертөнцөд шинээр мэндэлж буй охидын хамтлаг удахгүй шинэхэн уран бүтээлээрээ тэсрэлт хийхээр бэлтгэлдээ орсон гэнэ шүү.