Шударга хүн бол шалгуулдаг л газар


Үнэтэй машин унаж ажлаа хийдэггүй Нямдорж сайд, хуралдаа суудаггүй Наранхүү гишүүн нарыг бүрэн эрхээс нь түтгэлзүүлэх тухай асуудал өнгөрөгч долоо хоногт гарсан. Наранхүү гишүүний хувьд ирц хангалтгүй байгаа нь бүрэн эрхээс нь түтгэлзүүлэх хангалттай шалтгаан болж байгаа юм. Гэтэл үүнийг нь Цэц хүлээж авсангүй. Хуралдаа суудаггүй гишүүн байснаас байгаагүй нь дээр гэх яриа олны дунд аль хэдийнээ газар авч бүгд л түүнийг эрхээс нь түтгэлзүүлэхийг шаардаж байна. Ард түмнийхээ төлөө зүтгэх ёстой шүү гээд итгэл хүлээлгээд УИХ-д оруулж байхад 10-н жилийн хүүхэд шиг таслалтын цаг яриулж суулгахаасаа ичих хэрэгтэй л дээ

.