Цахим тоглоомын газар буюу олны нэрлэдгээр PC тоглоомын газарт хүн амины хэрэг гарчээ. Чингэлтэй дүүргийн 4-р хороонд байрлалтай тоглоомын газарт өчигдөр орой /2018.02.05/ 19.00 цагийн үед энэ хэргийг үйлдсэн бөгөөд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс маргалдаж, нэгнийхээ гуянд нь хутгалан, амь насыг нь хөнөөжээ. Талийгаач Ш нь 27 настай, эрэгтэй.
Харин хэргийн холбогдогч Т нь 27 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, нийслэлд оршин суудаг болохыг тогтоогоод байна. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн_, шалгаж эхэлснийг цагдаагийн байгууллагын эх сурвалж хэллээ.
Цахим тоглоомын газар нь А-гаар эхэлсэн нэртэй газар ба үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлтэй газар аж. Гэхдээ өнөөдрийн байдлаар тус газрыг түр хаан, хэргийг шалгаж байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна