Согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч нэг дор олон машинтай мөргөлдсөн хэрэг өчигдөр Хүүхдийн ордны хойд зам дээр гарчээ. Энэ талаар Замын цагдаагийн албанаас өнөөдөр мэдээлсэн юм.
Жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /Др:2.07%/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ. Эл хэрэг өчигдөр буюу 2 дугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн Гэндэнгийн гудамж, Хүүхдийн ордны хойд замд амины Lexus маркийн автомашины жолооч А нь LandCriuser автомашинтай Э, Axio автомашинтай Б, Prius автомашинтай Д, Carina автомашинтай T, Forester автомашинтай M, Prius автомашинтай Ц, Prius автомашинтай Б, Prius автомашинтай М, Crown автомашинтай Х, Prius автомашинтай С, Crown автомашинтай Д нарын нийт 11 автомашинтай мөргөлдсөн байна. Уг автомашиныг жолоодож явсан хүн нь эмэгтэй хүн байжээ.
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.куб-аар усны нөөц нэмэгдэнэ
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
"Төв Азийн III органик форум ба экспо – 2026 " Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ
Сүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ