УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Цэцэн түшээ”-гээр тодорчээ


ИХ-ын гишүүдийн дунд зохион байгуулдаг "Цэцэн түшээ" шатрын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн 2017 оноос анхлан зохион байгуулж эхэлсэн. Энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан "Цэцэн түшээ-2" тэмцээнд УИХ-ын гишүүд швейцарь системээр зургаан өрөг тоглож шилдгүүдээ тодрууллаа. "Уран өрөг” тусгай шагналыг УИХ-ын гишүүн А.Сүхбат, "Шилдэг эмэгтэй тоглогч”-ийн тусгай шагналыг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хүртсэн бол 2018 оны "Цэцэн түшээ”-гээр Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан тодорч, алтан медалийн эзэн болов. Харин УИХ-ын гишүүн Л.Энхболд тавдугаар байр, Х.Болорчулуун дөрөвдүгээр байр эзэлж, гишүүн Ё.Баатарбилэг хүрэл, Ц.Нямдорж мөнгөн медаль хүртлээ.
Өнгөрсөн жил "Уран өрөг” шагналыг УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, тусгай шагналыг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Х.Болорчулуун нар хүртэж, гуравдугаар байранд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, хоёрдугаар байранд УИХ-ын гишүүн Л.Энхболд шалгарч, тэргүүн байрыг УИХ-ын гишүүн Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар эзэлж байжээ.