Монголын сүмоч Асасэкирюү Б.Дашнямын зодог тайлах ёслол өчигдөр Японы нийслэл Токио хотын "Рёогокү Кокүгикан” ордонд болжээ. Дээд зиндаанд 57 башё барилдахдаа тусгай шагнал таван удаа хүртэж, сэкиваки цолд хүрч байсан.
Асасэкирюү Б.Дашням 2016 оны Кюүшюү башёд Макүшита зиндаанд унах хүртэл амжилт нь буурч, цолтой бөхчүүдийг тодорхойлдог Сэкитори хэмээх статусаа алдсан юм. Ийнхүү зодог тайлах шийдвэр гаргасан бөгөөд зодог тайлсны дараа сумо бөхийн ертөнцдөө үлдэж, ояката болох хүсэлтэй тул 2017 оны дөрөвдүгээр сард Япон улсын иргэн болсон юм.Асасэкирюү цаашид Нишикижима ояката нэр авч, ижил нэртэй дэвжээг тэргүүлэн ажиллахаар болжээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна