Б.Наранхүү гишүүнийг УИХ-аас эгүүлэн татах асуудалд ЦЭЦ МАРГААН ҮҮСГЭХЭЭС ТАТГАЛЗАВ


Б.Наранхүүг УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганы хуралдаанд суудаггүй ирц хангалтгүй байдал нь "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална" гэсэн Үндсэн хуулийг зөрчсөн гэж хэсэг хуульч Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл хүргүүлээд байсан билээ. Гэвч Үндсэн хуулийн цэцээс тус асуудалд маргаан үүсгэхгүй гэж шийджээ. Түүнийг эргүүлэн татах асуудлыг ард иргэд дуу нэгтээгээр дэмжиж байсан. Үнэхээр л хуралдаа суудаггүй юм бол ийм УИХ гишүүнээр бид яах юм бэ? Хэрэг байна уу?

Мөн мэдээлэл явуулсан хуульч нар Үндсэн хуулийн цэцэд ашиг сонирхлын зөрчилтэй цэцийн гишүүнд асуудал шийдэгдэхээр очсон байгаа талаар дахин хүсэлт явуулж байсныг сануулах хэрэгтэй.