Харүмафүжи Бямбадоржийн ээж Ц.Мягмарсүрэн Gogo.mn сайтад ярилцлага өгчээ. Тэрээр хүүгийнхээ тухай ийн ярьсан байна. "Хэрэг гарснаас хойш манай гэр бүлийнхэн хэн нэгнийг буруутгаж, зөвтгөн ямар нэг юм ярилгүй хүлээцтэй хандсаар өдий хүрсэн. Энэ талаар өөр юм хэлмээргүй байна. Хүмүүс өөрсдийнхөөрөө л дүгнэг. Хэлэх болоогүй. Цаг нь болохоор бүх зүйл тодорхой болно. Хүү минь монгол түмнийхээ нэр хүндийг сэвтэхээс сэргийлж, зодог тайлчихаад байхад тэрний зөв, энэний буруу гэх нь илүүц. Монголчууд төдийгүй япончууд Бямбаад ямар их хайртай, хүндэтгэдгийг сая бүр их мэдэрлээ. Японд хийж дуусгах ажил түүнд зөндөө бий. Түүнийгээ дуусгачихаад дараа жил юм уу, 2020 оноос эх орондоо ирэх байх. Хүү минь хандивын аянд үргэлж гараа сунгадаг. Олон хүн бизнесийн санал тавьдаг ч алийг нь ч хүлээн зөвшөөрдөггүй. Удаан ярилцаж, бидэнтэй зөвлөж байгаад боловсролын салбарт хөрөнгө оруулахаар шийдсэн. Үүнийгээ ажил хэрэг болгохоор “Шинэ Монгол” сургуулийн захирал Ж.Галбадрахтай хамтарсан. “Шинэ Монгол-2” гэдэг нэртэй сургууль ирэх намар ашиглалтад орно" хэмээн хуучилсан байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна