Холливудын нэрт жүжигчин төдийгүй сайхан залууд тооцогддог Аштон Күтчер энэ амралтын өдөр Анахеймд болсон Kenny Chesney-гийн концертын дараа өөрийг нь папарацидсан зурагчдын өөдөөс аягатай ус шидэн “бүдүүлэгтлээ”.
Папарацидуулж сураагүй биш яагаад ингэж аяглана вэ? Уг нь түүнийг урд өмнө нь хувцаслаж байгаагүйгээрээ буюу баруун Америкийнхны ковбой стилиэр хувцасласан болохоор нь л папарацичид онцолсон юм байж. “Сүнс” кинонд тоглож өөрийн чадварлаг жүжигчин болохоо харуулсан Деми Мураас салаад Аштон Күтчер ингэж галзуурна гэж баймааргүй юм.
Түүнийг Kenny Chesney-гийн концертонд ингэж кантри хөгжмийн стилиэр хувцаслаж ирнэ гэж хэн ч төсөөлөөгүй юм. Аштон энэ хувцсаа АСМ-ийн шагнал гардуулах ёслолоос бэлгэнд авсан ажээ. Чухам яагаад гэнэт ковбой хувцсыг сонгох болсон талаар АНУ-ын кантри хөгжмийн алдарт уран бүтээлч Миранда Ламберт түүнээс твиттер хуудсаар нь дамжуулан асуухад:
“Би бол кантри хөгжмийн агуу фен шүү дээ. Хэн хэнээс ч илүү үнэнч фен. Шоолох юм уу гайхах хэрэггүй” гэж хариулжээ. Дашрамд дурдахад Аштон Күтчерийн энэ байдлыг бусад вэбсайтад “Үнэхээр папарацичидын өмнөөс юм шидмээр санагдвал Бритни Спирсээс суралц. Тэр сүүтэй шейк шиддэг юм” хэмээн хошигнон бичсэн байна.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ