Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр АТГ-т шалгагдаж эхлэхтэй зэрэгцэн газар, алба, хэлтсийн дарга нар хоморгонд нь өртөөд байна. Учир нь Стандарт, Хэмжил Зүйн Газрын дарга Г.Гантөмөр, Стандарт, тохирлын үнэлгээ, бодлогын газрын дарга Г.Өнөржаргал, ахлах мэргэжилтэн Болд, Итгэмжлэлийн газрын дарга С.Ганцэцэг нар “Чанарын Менежементийн Тогтолцоо-Шаардлага“,“Менежементийн Тогтолцоонд Аудит Явуулах Заавар” Монгол улсын стандарт гэсэн хоёр номыг хэвлүүлж, итгэмжлэгдэх гэж байгаа байгуулагуудад хүчээр худалдаалж хувьдаа ашиг олж улсад их хэмжээний хохирол учруулж байж болзошгүй байна.
Европын Холбооноос СХЗГ-т хэрэгжүүлж буй төслийн хүрээнд доор байгаа хоёр номыг анх 2016 онд 3ширхэгийг хэвлүүлсэн байдаг. Ингэхдээ бүх төсөв, зардлыг Европын холбооноос гаргасан байгаа юм. Өөрөөр хэлбэл төслийн хүрээнд хэвлэгдсэн ном үнэгүй тараагдах ёстой атал Стандарт, Хэмжил Зүйн Газрын дарга Г.Гантөмөр, Стандарт, тохирлын үнэлгээ, бодлогын газрын дарга Г.Өнөржаргал, ахлах мэргэжилтэн Болд, Итгэмжлэлийн газрын дарга С.Ганцэцэг нар стандарт сунгуулж байгаа болон шинээр авч байгаа ААН-үүдэд “шахаж” нэг бүрийг нь 100 000 төгрөг буюу нийт 200 000 төгрөгөөр худалдаалж байгаа аж. Төслийн хүрээнд хэвлэгдсэн 300 ширхэг ном дуусахад дахин хэвлүүлэхдээ хувиасаа мөнгө гаргасан гэдгийг эх сурвалж хэлж байна. Хамгийн гол нь 300 ширхэг номыг зарсан 60 сая төгрөг тус газрын дансанд ордоггүй бөгөөд үүн дээр л дарга, даамлууд “нугалаа” гаргаж байгаа гэнэ.
Зарах ёсгүй, үнэгүй тараагдах учиртай дээрх хоёр номыг худалдан авсан ААН бүрт Итгэмжлэлийн газрын дарга С.Ганцэцэг ахлах мэргэжилтэн Ж.Мөнхбат нь СХЗГ-ын санхүүгийн тамгатай, өөрсдийн гарын үсэгтэй нэхэмжлэх, бэлэн мөнгөний баримтыг өгдөг бөгөөд СХЗГ-ын дансанд ганц төгрөг оруудалгүй бүх мөнгийг дээрх нэр бүхий хүмүүс хувьдаа авдаг байна.
Бүхэл бүтэн байгууллагын тамга тэмдэгтэй, хүн өгсөн авсан нь тодорхой байхад Стандарт, хэмжил зүйн газрын дансанд мөнгө ордоггүй нь тус газар санхүүгийн хоёр тамгатайд хамаг учир оршиж байгаа юм.
Байгууллага нэг битгий хэл нилээн хэдэн санхүүгийн тамгатай байж болно. Гэхдээ хоёр тамгатай болохоор ном зарсан мөнгөө бэлнээр авдаг байсан аж. Эсвэл ном зарсан мөнгийг хувийн данс, СХЗГ бус өөр аль нэг байгууллагын дансаар дамжуулан авдаг байх магадлалтай болж таарч байгаа юм.
“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.куб-аар усны нөөц нэмэгдэнэ
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
"Төв Азийн III органик форум ба экспо – 2026 " Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ
Сүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал