Бархүү, Одноог жаргалтай байгаад 100 хувь итгэлтэй байна


Насны зөрүүтэй ч урлагийнхан дундаа сайхан хосуудын тэргүүн эгнээнд заларч явдаг хүмүүс бол Бархүү, Одончимэг нар. Одноогийн төрсөн өдрөөс хойш Бархүү өдөр бүр л түүндээ хайраа илчилж байгаа харагддаг. Энэ удаа тэрээр Одноог жаргалтай амьдруулж байгаадаа бүрэн итгэлтэй байгаа бололтой ийм нийтлэл оруулжээ. 

Хайрлагдсан эмэгтэй өөрийн эрийн дэргэд жаахан харагддаг гэдэгт би итгэдэг.
Бүхнээ даатгасан бие. Бүгдэд нь итгэсэн бодол. Бүхлээр нь хайрласан харц.
Уяссан, эрхэлсэн, тайвширсан инээд.

Хайрлагдсан эмэгтэй өөрийн эрийн дэргэд жаахан болчихдог гэдэгт би итгэдэг.
Юунаас ч айхаа болиод. Хүний ертөнцийн "Хүчирхэг" багаа авч хаяад. Хөтлүүлээд. Нүдээ аниад.

Хайрлагдсан эмэгтэй зовлонгийн тухай ганцаараа бодохоо больчихдог.
Хайрлагдсан эмэгтэй зовлонг зовлон гэж тоохоо больчихдог.

Хайрлагдсан эмэгтэйн нулимс нь хүртэл шорвог амтагдахаа байдаг байх хэмээжээ. Сонирхуулан дуулгахад жүжигчин Одончимэгийг бие давхар хэмээх яриа газар аваад байгаа билээ.