У.Хүрэлсүх: Ц.Нямдорж сайдад “наад машинаа зарж төсөвт оруул” гэж хэлсэн


2017 онд үйлдвэрлэгдсэн Лексус 570 машинаар Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гангарч байгаа. Олон нийт түүнийг шүүмжилж байгаа хэдий ч тэрээр тоосон шинжгүй “Манай яамныхан хуучин машинаа зараад надад энэ машиныг авч өгсөн” гээд л яриад зогсож байсан нь бүр ч бухимдал төрүүлэв. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Ц.Нямдорж сайдад “наад машинаа зарж мөнгийг нь төсөвт оруул” гэж хэлсэн. Мөн цаашид ийм асуудал гаргахгүй байхад анхаарч ажилла гэсэн чиглэл өгсөн” гэж мэдэгдсэн гэнэ дээ. За тэгээд хэзээ ч энэ машинаа зарж төсөвт оруулах юм. Энэ ч ер нь үлгэр байхдаа