Магтуулж л явна даа


Х.Баттулга ерөнхийлөгчийн сэнтийд заларснаасаа хойш тийм ч их муулуулсангүй. Өмнөх ерөнхийлөгчдөө бодвол үргэлж л магтаал сайшаалын үг сонсож байгаа харагдах юм. Тэрээр саяхан хоёр пирошки барьж явсан зураг нь цахим хуудсаар нэг тарж үгүй ээ мөн сайн хүн шүү. Мөнгө төгрөгөнд хэмнэлттэй гээд магтуулаад авсан. Аа харин  өнөөдөр хөдөөний нэгэн айлд ямар ч ямба байхгүй энгийн сууж байгаа зураг олон нийтэд түглээ. Мэдээж энэ зураг ч магтаалыг л дагуулж байгаа харагдана. Тэгэлгүй л яахав манайхан чинь их зохион байгуулалттай хүмүүс шүү дээ. Орсон айл болгон нь найр болж байгаа юмуу гэлтэй идээ будаа засчихсан байгаа харагддаг. Харин ерөнхийлөгч энэ удаа арай өөр тоглолт хийж байгаа бололтой. Их сүржин юмнаас энгийн зүйл рүү шууд шилжчихлээр манайханд сайхан харагдаж, тэр хэмжээгээрээ магтаалын үг урсгалгүй яахав. Ингээд хараад байхад манай хүн нөгөө хэдээсээ арай толгой сайтай бололтой. Тавилттай жүжгээ өөр өнцгөөс илүү сайн найруулаад байна уу эсвэл угийн ийм энгийн хүн үү? гэдгийг одоохондоо ч мэдэхгүй нь ээ.