Өмнөд Солонгос улсын Самсунг компани нь "GALAXY S9" утсыг 2-р сарын 25-нд олон нийтэд үзүүлэхээр болжээ.
Компанийн мэдээлэлсэнээр тус өдөр Испани улсын Барселон хот дахь Самсунг группийн байранд "GALAXY S9" утсыг танилцуулах бөгөөд нээлтэд дэлхийн олон орны хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурвалжлагчдыг урьсан байна.
Шинэ утасны камер нь өмнөх загвар болох "GALAXY S8" утаснаас илүү давуу чанартай байх ба "Super Slo-Mo"буюу видео бичлэгийн удаашруулсан хөдөлгөөнийг чанарын дээд түвшинд бичих ажээ.
"GALAXY S9" утасны үнэ урьдчилсан байдлаар багтаамжаасаа шалтгаалан 745-824 долларын үнэтэй байх юм байна.
Самсунг компани нь 2-р сарын 25-нд утасны нээлтийг хийсний дараа хэрэглэгчдээс захиалга авч эхлэхээр болжээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна