Х ТҮЦ ПРОДАКШН нь дорно дахины сонгодог бүтээл болох Цао Юугийн “Аянгын бороо”, Чюн Яогийн “Сэрүүн хасын нууц”, мөн Ц.Балдорж агсны “Хориотой жүжиг”, Айн Рэйдийн “1.16” зэрэг даацтай, чанартай, олон сайхан бүтээлийг үзэгчдэдээ хүргэж, драмын жүжгийн төрөлд “акул” болохоо баталсан юм. Түүнээс гадна “Сэргээш 1, 2, 3” бүрэн хэмжээний мюзикл, “Миний хөрш чөтгөр”, “Болсон явдал” дэлгэцийн бүрэн хэмжээний уран сайхны киног бүтээсэн нь үзэгчдийн хэдэн ч удаа үзэхээс буцдаггүй “урт настай” бүтээлүүд болсон билээ.
Энэ удаад тайзан дээрх мелодрам бүтээлийн “хаанчлал”-аа бататгаж, дэлгэцэнд “Солиот эх” уран сайхны киногоороо тод тамга даран гарч ирлээ.
Аймгийн төвүүдийн үзвэр “солиоруулж” байгаа бөгөөд киногоо үзүүлж яваа залуучууд дөрвөн ч театрын хаалгыг төлөх хэрэг гарчээ. Учир нь гэвэл “Солиот эх” уран сайхны кино бүх насныханд зориулагдсан бөгөөд орон нутгийн үзэгчдийн эрэлт өндөр байгаа тул киног үзэх гэсэн үзэгчдийн давалгаа хүчээр орох гэж дайран орон нутгийн хэд хэдэн театрын хаалгыг нь эвдэлсэн байна.


“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.куб-аар усны нөөц нэмэгдэнэ
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
"Төв Азийн III органик форум ба экспо – 2026 " Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ
Сүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал