Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын сургуулийн 3-р ангийн сурагч Д.Сэржмядаг охин сураггүй алга болоод нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна. Эхэндээ түүний талаар шуугиж, бүх л хэвлэл мэдээлэл түүнд анхаарлаа хандуулж байлаа. Харин одоо нэгэнт өнгөрсөн гэж байгаа мэт түүний талаар хэн ч дурссангүй. Харин Сэржмядагийн ээж охиноо гэртээ ороод ирж байна хэмээн зүүдэлж одоо болтол итгэл алдрахгүй хайж, түүнийгээ хүлээн суугаа. Тэрээр одоо дүүгийн дагуулаад хотоор хайгаад явж байна гэлээ. Энэ талаар Уянгатай холбогдсон бололтой. Тэрээр охины ээж Уянгад Миний охин Сэржмядаг алга болоод удлаа. Охиныг минь олоод өгөөч. Дүүг нь дагуулаад хотоор хайгаад явж байна. Монголын хүүхдүүд нэг нэгээрээ алга болоод байх юм уу? Траншейны хүүхдүүд хаашаа явсан байж болох вэ? Оросын зөн билэгчдэд хэлж өгч туслаач хэмээжээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна