Манайхан баяраас баярын хооронд сайхан явж байна. Саяхан шинэ жилийн баяр болж бөөн зардал мөнгө болсон. За нэг юм шинэ жил дууслаа гэж байтал нэг ч хоног өнгөрөлгүй цагаан сарын яриа явж, реклам зар сурталчилгаандаа нүдүүлж байна. Телевизээр тэр чигтээ л цагаан сартай холбоотой бэлэг сэлт, тавгийн идээний реклам. Энэ нь дуусаад Март8, цэргийн баяр гээд үргэлжлээд байна. Энэ талаар сүүлийн үед хүмүүс тоог нь цөөхөн болгож гол том байр суурьтай хэдхэн баярыг нүнжигтэй тэмдэглэн өнгөрүүлэх талаар их ярилцах болжээ. Тодруулбал, МУСТ Р.Анхням энэ талаар цахим хуудаснаа "Манайхаан хэдүүлээ энэ олон баяраа хувь хүний ухамсраараа жаахан цөөлбөл ямрав. Нээх сүржигнээд байлгүй цомхон тэмдэглэж болохгүй юу. Жишээ нь Мартын 8-н гэдэг баярыг заавал бөөн цэцэг, шоколад, вино болоод байлгүй зүгээр сайхан баяр хүргээд цайг нь аягалж өгдөг ч юмуу ойр зуур юманд нь туслаад гүйээ бүүр баярлуулмаар санагдаад байвал оффисынхоо голд эгнэж зогсоод дуулаад өгчихсөн ч яахав дээ ккк ер нь хамгийн гол нь сүр болгохдоо биш баярлуулах гэсэн сэтгэл хүндлэлдээ л байгаан биш үү. Цагаан сар ч гэсэн ялгаагүй хөгшдөө хүндлэх ах дүүсээ мэдэлцэх, уулзалдах хүндлэхэд л гол утга нь байдаг шиг бодогдох юм. Эсрэгээрээ илүү дутуу юманд санаа зовсоор байгаад нөгөө хэдэн хөгшчүүл нь бүүр ядарчих юм. Гэх мэт баяруудаа гол утга учир дээр нь илүү анхаарч жаахан хөнгөвчилж авмаар байх юм. Хайрцагнаасаа гаръяаааа бүгдээрээ хэхэхэхэх" хэмээжээ. Үнэн үг хатуу гэж энэ дээ...
“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.куб-аар усны нөөц нэмэгдэнэ
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
"Төв Азийн III органик форум ба экспо – 2026 " Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ
Сүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал