Нидерланд улсын “Endemol shine” группийн албан ёсны эрхтэйгээр “Боловсрол” телевизээс хүргэж буй “Оддын академи” реалити шоу нэвтрүүлэг хоёр сарын хугацаанд амжилттай үргэлжилж энэ ням гарагт финалын шоу тоглолтоо хүргэх гэж байна. Сая сая залуусын мөрөөдлийг биелүүлэх томоохон боломж болдог тус нэвтрүүлэг нь дуулах ур чадвартай оролцогчдыг богино хугацаанд тусгай хөтөлбөрийн дагуу суралцуулж урлагийн мэргэжилтэн болоход нь чиглүүлж бэлтгэдэг юм. Мөрөөдлийнхөө төлөө хичээж, зүтгэсэн суралцагчдаас шилдэг гурав нь шалгарч Монголын дуу хөгжмийн урлагт шинэ өнгө төрх нэмэх хамтлагийн гишүүд болох аж.
Нэвтрүүлгийн эхний дугаарт 12 суралцагч шалгаран оролцож байсан бол есөн тоглолтын дараа шилдэг таван оролцогч шалгарч үлдээд байна. Харин энэ долоо хоногийн ням гарагт тэд 10 долоо хоногийн турш багш, мэргэжилтнүүдээс суралцсан бүх зүйлээ шалгуулж финалын шоу тоглолтоо үзэгчдэдээ толилуулах гэж байна. Нэвтрүүлгээс шилдэг гурван суралцагч тодорч хамтлагт орох эрхтэй болох бөгөөд 100 сая төгрөгийн продюсингийн гэрээний эзэд болох юм. Финалын тоглолтод шалгарсан таван оролцогчоос хэн хэн нь хамтлагт үлдэж дуучин болох гараагаа эхлүүлэхийг 1-р сарын 21-ний үдэш 21:00 цагаас “Боловсрол” телевизээр үзэх боломжтой юм.
Есөн тоглолтын дараа шалгарч үлдсэн шилдэг таван оролцогч:
Аминхүслэн
Анужин
Буяндулам
Ангелина
Энхгэрэл
“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.куб-аар усны нөөц нэмэгдэнэ
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
"Төв Азийн III органик форум ба экспо – 2026 " Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ
Сүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал