Н.Төгсцогтын дараагийн өрсөлдөгч


МУГТ, олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт хамгийн сүүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Филиппиний боксчин Хармонито Де Ла Торретой тулалдаж ялснаасаа хойш дахин тулаан хийгээгүй байгаа. Тэгвэл Н.Төгсцогтын багийнхан түүний дараагийн тоглолтын талаар хэлэлцээр хийж эхэлжээ. Гавьяат “Фэйсбүүк” дэх өөрийн хуудсандаа энэ талаар “Дараагийн тулааны талаар ярилцаж байгаа. Удахгүй гоё мэдээ дуулгана аа” хэмээн бичсэн байна. Тэрээр дараагийнхаа тоглолтын талаархи мэдээллийг “гоё” гэж тодорхойлсноос үзвэл дараагийн өрсөлдөгч нь чансаа өндөр тамирчин байх магадлал өндөр байгаа бололтой.

Н.Төгсцогт дэлхийн чансаанд жиндээ 14 дүгээрт бичигдэж байгаа юм.