Сэргэлэн адтай нь дэндсэн Анхаа гэргийнхээ талаар пэйж хуудсан дээрээ ихээхэн зүйлсийн талаар пост хийж хүмүүсийн анхаарлыг татаад авсан. Гэтэл уг пэйж маш олон хүний хандалт авч, дагагчидтай болсны дараа нэрээ өөрчилсөн байсан. Тэгвэл уг пэйж жүжигчин Анхаагийнх биш байжээ. Энэ талаар яг өөрйнхөө цахим хуудсанд "За тэр утга уянгын халилтай уран яруугаа барьж дийлэхээ байсан баахан миний зурган доор пост хийсэн жүжигчин Г.Анхбаяр гэдэг пэйж минийх биш шүү. Амьдралдаа тэгж пэйж мэйж нээж байсангүй. Бүр утга замбараагаа алдлаа. Энэ хүмүүсийн өмнөөс пэйж нээж, лайк цуглуулж, сүр сүр юм бичжийснаа гэнэт янз бүрийн бараа сурталчилаад сүлжээний бизнес хийгээд мөнгө төгрөг луйварддаг гарууд бүр гоё байгаан биш үү. Одоо яг арга хэмжээ авч эзнийг нь олох гээд хөөцөлдөж байгаа болохоор зураг хөрөгтөй нь хэн тэгснийг нь харуулнаа би. Нийгмийн сүлжээгээр тэгж шилжилтийн насны хүүхэд шиг романтиклах хүн огтоос биш шүү. Найзуудаа шэйрлээд өгөөрөй, ёооё тэр бичсэн юмыг нь бодохоор яс хавтас гэхийм даа, бурхан өршөө!" хэмээсэн байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна