“Фортуна” Н.Батбаярын охин улс төрд


АН-ын Боловсрол, Шинжлэх ухааны бодлогын салбар зөвлөлийн анхдугаар хурал болж салбар зөвлөлийн даргаа сонгосон байна. Тэгвэл Бодлогын салбар зөвлөлийн даргаар ҮБХ-ны гишүүн Б.Жаргалан сонгогджээ.Тэрбээр УИХ-ын гишүүн асан “Фортуна” Н.Батбаярын охин юм. Аавыгаа гишүүн байх үеэс л АН-ын гишүүн болж, хурал, цуглаанд нь гүйх болсон Б.Жаргалан ийнхүү намдаа хүлээн зөвшөөрөгдөж байгаа бололтой. Түүнийг ирэх 2020 оны сонгуульд өрсөлдвөл нэг их гайхах хэрэггүй л болох нь дээ.