Эзэгтэй таны амралтанд зориулж Солонгос үндэсний хоол Тагтуритан шөл хийх аргыг хүргэж байна.
Орц:
1. Тахиа (1 ш)
2. Төмс (3 ш)
3. Лууван (1 том)
4. Бөөрөнхий сонгиино (1 ш)
5. Ногоон сонгино (1 ш)
6. Сармис (2 хумс) бяцална
7. Элсэн чихэр (3 ц/х)
8. Хар перец (бага зэрэг)
9. Ус (1 л)
10. Давс (бага зэрэг)
11. Гучүжан (3 ц/х)
12. Гучүгару (1-2 ц/х)
Хийх арга:
1. Тахианы махаа хүйтэн усанд сайтар угааж усандаа хийгээд 15-20 минут чанана.
2. Төмс луувангаа том хэмжээтэй хэрчиж тахианы мах чанаж буй шөлөндөө хийж буцалгана.
3. 5 минут орчмын дараа бөөрөнхий сонгино, ногоон сонгино, гучүжан, гучүгару, бяцалсан сармис, элсэн чихэр, хар перец мөн маш бага зэргийн давс хийж сайтар хутгаад буцалгана.
4. Төмс, лууван болох хооронд шөл ширгэж өтгөрсөн байх ёстой. Хэрвээ шингэн шөлөнд дуртай бол бага зэрэг ус нэмээрэй.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна