Орилоон үзэгчдийг орилуулж чадлаа


2018 оны анхны аймшгийн кино болох Орилоон УСК өчигдөр нээлтээ хийлээ. Зоорь, Ороолон, Хүүхэлдэй  зэрэг аймшгийн уран сайхны кинонуудыг олны хүртээл болгосон Кино цамхаг студийн ээлжит уран бүтээл “Орилоон” үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байна. 

Шулмын инээд, Зоорь номын зохиогч, Ц.Ууганбаяр зохиолыг нь бичсэн энэхүү уран бүтээл сүүлийн үед хамгийн ихээр үйлдэгдэж олны санааг зовоох болсон цахим гэмт хэргийн сэдвийг хөнджээ. Орилоон кино дотроо Цэнхэр халим, Цогцос чангаагч, Өнчин мод гэсэн гурван бүлгээс бүтсэн байна. 

Тухайлвал “Цогцос чангаагч” бүлэгт элдэв янзын зурагтай элдэв нэр хаягын цаана ямар хүмүүс нуугдаж байдгыг харуулах бол Цэнхэр халим бүлгээр өсвөр үеийнхэний дунд дэлгэрч  олон хүүхдийн амийг авч байгаа сошиал тоглоомын хор уршгийг нийгэмд сэрэмжлүүлэг болгохоор хөндсөн байна. Киноны Продюссерээр жүжигчин С.Батзориг буюу Ишчүү ажилласан бол киноны дууг  реппер Gee дуулж олны хүртээл болгосон билээ. Уг киноны нээлтэнд ирж үзсэн хүмүүс сэтгэл хангалуун байсан ба үнэхээр айшигтай болж чадсан талаар ярилцаж байлаа. Орилоон УСК үзэгчдийг орилуулж чадлаа. Аймшгийн кино үзэх дуртай хүн бүрийн заавал үзэх кино Орилоон.