Швейцарийн 32 дахь удаагийн Fribourg олон улсын кино наадамд Монгол улсааc Доз энтертайментын бүтээл "Хөх толбот хүмүүс" уран сайхны кино анх удаа "New Territory section"-д шалгарсан байна. "New Territory section" гэдэг нь тус кино наадамд өмнө нь оролцож байгаагүй, шинэ нутаг дэвсгэрээс оролцсон шилдэг бүтээл байх аж.
Энэ талаар жүжигчин А.Мөнгөнзул "Хүсэл, хичээл зүтгэл, бие биеэ ойлгох, зөв бодол, тэвчээр, шантрашгүй үнэнч байдалд эрт орой хэзээ нэгэн цагт шагнал ирдэг юм байна. Гэхдээ амжилтанд их, бага хэмжээтэй хэн ч мэдэхгүй золиос байдаг юм байна лээ. Гэвч бид сэтгэлээ өгсөн. Энэ том наадамд арын хаалга байдаггүй гэсэн шүү. Битгий тэгээд янз бүрээр үгүйсгээд байгаарай. Ур чадварыг харж дүгнэдэг энэ том, туршлагатай өндөр хөгжилтэй орны наадамд монгол кино сонгогдохгүй ч байж болох байсан. Бидний киног илгээж асар их ажил хийсэн "Дижитал агуулга" ХХК-ийн хамд олондоо баярлалаа. Мөн "Xөх толбот хүмүүс" сайн кино болно гэж итгэж зоригтойгоор биднийг дэмжиж чадсан сайхан сэтгэлтэй н.Равданжамц ахын компани болон түүний гэр бүлд, мөн хамтарсан нийт ур бүтээлчиддээ ярих, дурсах сайхан түүхийг бичилцсэнд үнэхээр их баярлалаа." хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.