Дуучин A Cool дуулахаасаа илүүтэй нийгмийн ажилд түлхүү оролцох болсон. Багаасаа олон нийтийн ажилд тун идэвхтэй оролцдог байсан тэрээр оны өмнөхөн "Сайн үйлс" медалиар шагнагдаад авсан бөгөөд урлагт олон жил зүтгэсэн ч МУГЖ цол тэмдэг аваагүй байгаа хүмүүсийн жагсаалтыг гаргажээ. Манайхны хувьд шагналыг мөнгөтэй нь л авч байгаа харагддаг. Нэг хэсэг бүр шагналын хураамж хэмээсэн цаасны зураг хүртэл цахим ертөнцөөр яваад байсан. Үүнийг нь A COOL анзаарсан бололтой. Цахим хуудаснаа
"Миний хувьд цагаан сараар МУГЖ цол ийм хүмүүс аваасай :
1.Батхуяг/Амбий/ нөхөж олгох
2.Өлзийхүү/Ө.Инээд/
3.ХАРСАРНАЙ/Амраа,Маадай
4.Онон /Х ТҮЦ/
5.Дэлгэрмөрөн/Н.ТАЛСТ/
6.Тайванбат/Титэм/
7.Мөнхсайхан /МАСК/
эдгээр хүмүүс авах учиртай шүү.
Арай л удаад байна.Таны санал??? " хэмээсэн байх бөгөөд олон нийт түүнийг дэмжсэн байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна