Ерөнхий сайд Лхагвасүрэн гуайг эргэсэн байна


Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайг эмнэлэгт нь очиж эргэлээ. 7 цаг үргэлжилсэн хагалгаа амжилттай болсон талаар бид мэдээллэсэн билээ. Ард түмнийхээ хайр хүндэтгэлд аюултай хагалгаанаасаа амжилттай гарч ирсэн яруу найрагчийн маань царай зүс сайхан байна. Ил үгтэй хүн, Ил гал сайхан" гэж хэлдэг Лхагвасүрэн гуай маань "Төр,түмнийхээ хайр, эмнэлэг, эмчийн хүчээр боллоо" хэмээн өгүүлж сууна. Танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе...