Цоомоо цондгор гэдэснээсээ залхжээ


Хүн ухаанаараа амьдрах сайхан...хэмээн өссөн хашаандаа эмээ дээрээ шинийн нэгний нарыг харсан МУСТА, жүжигчин Э.Цолмонбаяр олон талын авьяастай нэгэн. Сэтгэл зүйч хийнэ, сагс тоглоно, олон нийтийн үйл ажиллагаанд оролцоно  гээд олон зүйлийг амьдралынхаа Active хэсэгт багтаасан түүнийг үзэгчид ихэд тааламжтайгаар хүлээж авдаг. Нийгмийн ажилд нэлээдгүй идэвхитэй тэрээр кино урлагаас холдоод томчуудын эгнээнд шилжээд удаж байна. Кинонд тоглож олонд нүүрээ харуулахаасаа илүү том том үйл ажиллагаанд уригдаж яваа харагдах болжээ. Угийн бондгор гэдэстэй байсан жүжигчин залуу өөрийн бие хаандаа ихээхэн анхаарал тавьж байгаа бололтой шүү. Солиот эх УСК-ны нээлтэнд ирсэн байгаа нь манай дуранд өртсөн ба түүнд гэдэс гээд байхаар юм үлдээгүй байгаа харагдана лээ.