Гэрэлцэцэгийн нялх амраг эргэн ирсэн үү


Маск продакшны жүжигчин Гэрэлцэцэгийн нас явсаар байгаа ч өдгөө хүний гэргий, хүүхдийн ээж болоогүй л яваа. Түүний үеийн бүсгүйчүүд аль хэдийнээ ээж болчихсон байгаа ч манай хүн хамаг анхаарлаа ажилдаа л зориулдаг. Хэсэг өөрөөсөө олон насаар дүү модель залуутай гал халуун хайрын романс үүсгэсэн ч тэд салсан. Салаад нэлээдгүй хугацааг үдэж байгаа хосууд эргэн нийлсэн гэх яриа тархаад байна. Учир нь тэд хамтдаа нэгэн эмний рекламанд тоглосон нь ийнхүү ярианы сэдэв болоод авчээ.