Үе үеийн “Дэлхийн мисс” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцогчид хэлний бэрхшээлээс үүдэн тэр бүр амжилт үзүүлсэн нь ховор. Харин хамгийн том амжилт үзүүлсэн мисс бол Баярцэцэг бөгөөд шилдэг 11 анх удаа үлдэж чадсан билээ. Тэгвэл тэрбээр англи хэл сурахыг хүссэн хүн бүрт уг хэлийг нэг сарын дотор сурах өөрийн аргаасаа хуваалцсан байна. А.Баярцэцэг “Би анх Герман хэлийг сурахдаа хичээлээ огт ойлгодоггүй байлаа. Гэтэл нэг өдөр хичээлээ герман хэл дээр зүүдэлж сэрсэн. Тэрнээс хойш яагаад ч юм хичээлээ ойлгоод эхэлсэн. Чих онгойно гэдэг чинь тэр юм билээ. Тиймээс та хэд англи хэл дээр кино үзэж, ном уншиж, дуу дуулж байвал нэг л өдөр ойлгодог болчихно. Гадаадаар зүүдлээд л эхэлбэл чи тэгээд л сурчихлаа гэж бодоорой” хэмээсэн юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна