Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдсон Д.Мурат гишүүн Бахытгүл гэх эмэгтэй рүү өөрийн цахим хаягаар шалдан нүцгэн зургаа явуулж, дарамталж зодсон гэх мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацагдаад байгаа билээ. Тэгвэл уг асуудлаар Д.Мурат гишүүн саяхан Өдрийн сонинд тайлбар хийжээ. Тэрээр "Тэр эмэгтэй өнөөдөр өөрийн биеэр ил гарч ирээд ярилцлага өгснийг нь харсан хүн байгаа юм уу. Дунд нь яг юу болоод байгааг ойлгохгүй байна. Миний бодож байгаагаар тэр эмэгтэй арай ч тийм хэцүү юм ярихаар хүн биш. Хотоос нутагтаа очсон түүнд аятай тохьтой ажиллаж амьдрах орчноос нь эхлээд би чадлынхаа хэрээр тусалж, дэмжиж ирсэн. Би чинь бусдадаа дэмтэй тустай явахыг боддог хүн. Хамгийн гол нь, тэр эмэгтэй яг өөрөө сууж байгаад ярьсан тийм дүрс, яриа цаагуур чинь харагдана уу. Намайг УИХ-ын гишүүн болсны дараа тэр эмэгтэй сүрхий эвгүй үгтэй мессеж бичсэн. Ах нь үнэнийг чамд хэлье. Тэр эмэгтэйн үзүүлээд байгаа, миний бичсэн гээд байгаа тэр мессеж дотор казах хэлээр бичсэн тийм муухай үг огт байхгүй. Үүний казах хэл мэддэг хүн бүхэн мэдэж байгаа. Ойлгогдож байгаа ганц үг нь "Чи ямар 18 настай биш дээ" гэж сургамжилсан үг бий. Энэ мессежийг л наад айхавтар үг чинь болгож, буруу орчуулж мушгисан байна. Казах хэл мэддэг хүмүүс бол зөвөөр нь ойлгоод уншчихсан байна лээ. Намайг УИХ-ын гишүүн болонгуут "Ажилд оруулж өг, энэ тэр тусламж үзүүл" гээд мессеж бичих болсон. Би яаж тийм их тус хүргэж чадах вэ дээ. Эхлээд учирлаж байснаа болохгүй болохоор нь жаахан уурлаж эхэлсний хариу нь өнөөдрийн энэ асуудал байлгүй дээ. Миний нас хэд билээ. Ямар эрүүл ухаантай хүн тийм зураг явуулах вэ дээ. Энэ зурагнууд бол цэвэр эвлүүлэг, гүтгэлэг. Наад зурагнуудыг чинь, ер нь энэ бүх асуудлыг би цагдаагаар шалгуулж байгаа. Би бас л үнэнийг хэлье. Би нэлээн хүнд хагалгаанд орж эмнэлэгт удаан хэвтсэн. Тэр зурагнуудын цөөнгүй нь миний хэвтэж байсан эмнэлэгийн орчны зурагнууд байна лээ. Наркозноос дөнгөж гарч байх үед хэн нь миний дэргэд зураг дараад намайг сэргээх гэж хөл болоод байсныг би сайн санхгүй юм. Ирж байгаа бүхэнд баярласан хүн л байгаад байснаас ингэж зураг дараад түүнийг засч янзлаад сүйд хийчих нь гэж яаж бодох вэ. Миний зовлонгоор жаргал хийж болохгүй, хэнд ч хэзээ ч тохиолдож болох тийм л муухай зүйл өнөөдөр болж байна. Хуулиар батлагдаж, нотлогдоогүй бүгдэд нухацтай хандаарай. Бий ийм л бодолтой явж байна" гэжээ.
“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.куб-аар усны нөөц нэмэгдэнэ
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
"Төв Азийн III органик форум ба экспо – 2026 " Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ
Сүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал