Өөрийг нь дурдсангүй гээд гомдов


Мисс Батцэцэг дэлхийн мисс-д явж ирснээс нь хойш загварын зураг овоорсоор байгаа. Хаа газрын брэндийн нүүр царай болж ёстой л мөнгийг хүүлж, карьераа хөөргөсөөр байгаа манай хүн шинэ жил дуусмагц цагаан сарын зураг авалтандаа оржээ. Тодруулбал, тэрбээр жил бүр "Ур Ундрах" ХХК-ын урласан дээлийг рекламдаж явдаг бөгөөд энэ жил ч мөн адил дээлийг нь өмсөөд зурганд гарсан ба үүнийгээ цахим хуудаснаа зарлаж сэлфи илгээв. Харин түүний сэлфиний дор Амгаланбаатар хамтрагчаа дурддаггүй юм уу хэмээжээ. Заавал мисс бүсгүйтэй хамт авхуулсан сэлфигээ цахим хуудсанд нь байршуулах гээд манай хүн үзэж таржээ.