Номин-Эрдэнэ гоо сайхны мэс засалд орно


Гоо сайхан, уран бүтээлээрээ эрхгүй ялгарч байсан хамтлаг бол Шуранхай. Хамтлаг байгуулах бодолгүй байсан ч үзэгч түмнийхээ дунд “Шуранхай” нэрээр алдаршсан тэдний уран бүтээл чамгүй хит болсон нь тэдэнд урлагт хөл тавих зориг болж байлаа. Хамтлагийн гишүүд болох уртын дуучин Д.Үүрийнтуяа, Г.Эрдэнэчимэг нар урлагийн ертөнцөөс ханиа сонгосон бөгөөд хамгийн отгон бөгөөд адтай нь гэгддэг Б.Номин-Эрдэнэ нэлээд хожуухан гэрлэсэн түүхтэй. Түүний хувьд хамтлагийн хоёроо бодвол одоог хүртэл уртын дуугаа дуулсаар яваа. Уран бүтээлдээ ганцаараа үнэнч үлдсэн бүсгүй гоо сайхны мэс ажилбарт орох гэнэ. Уртын дуучин бүсгүй БНСУ-ын томоохон эмнэлгийн сонгон шалгаруулалтад ороод тэнцсэн аж. Улмаар гоо сайхны мэс заслаар хэрхэн өөрчлөгдсөн тухайгаа олон нийтэд сурталчилж, тухайн эмнэлэгт хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэхээр болжээ.