Дуучин Мөнгөнцэцэг ЭХЭМҮТ-д нярайлж Болдын удмыг залгах нуган үр төрүүлсэн талаар бид мэдээллэсэн билээ. Тэгвэл дуучин бүсгүй өчигдөр орой эмнэлгээс гарчээ. Түүнийг гарах үед хүүхдийн аав болох Болд өөрийн аав ээжийн хамт тосон авсан талаар эмнэлгийн ажилчид аль хэдийнээ шулганалдаад авчээ. Олны хөл намжиж хүн амьтан тоож харахааргүй цагт ийнхүү хүүгээ аван чимээгүйхэн, нууцаар эмнэлгээс гарсан байна. Ийнхүү тэд харилцаагаа батлан харууллаа даа. Болдын аав ээж Мөнгөнцэцэгийг хүүд нь их л халамжтай бүсгүй хэмээн хайртай байдаг гэнэ. Одоо удмыг нь залгах хүү төрүүлж өгсөн юм чинь бүр их хайрлах биз ээ. Ингээд хараад байхад хяналтандаа ч нөхрөө дагуулж явж байгаагүй дуучин бүсгүй хөөрхөн хүү төрүүлж өгсөн ч олны нүдэн дээр цэцэг авч, хүндлүүлж хайрлуулж, баярлах эрхгүй байгаа нь харамсалтай юм даа. За яахав өөрийнх нь сонголт л юм хойно чичлүүлсэн ч хамаагүй сайхан амьдрах санаатай л байгаа биз дээ. Өдгөө хосууд Ногоон төгөл хотхонд хамтдаа амьдарч байгаа билээ.
PAPARATSI.MN
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна