Харүмафүжигийн зодог тайлах ёслол ирэх сард болно


Мэргэжлийн сумогийн их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол ирэх сард болох төлөвтэй байна. Тэрбээр арваннэгдүгээр сарын 29-ны өдөр өөрийн хүсэлтээр зодог тайлж буйгаа өөрийн багш, ояката Исэгахаматай хамт мэдэгдсэ. Харумафүжи Д.Бямбадорж өмгөөлөгчөөрөө дамжуулан “Өрнөж буй үйл явдал, миний амьдралд гарсан өөрчлөлт бүхэн надад бодож байснаас минь ч хүнд хэцүү сорил, өөрчлөлтүүдийг өдөр бүр авчирч байна. Миний амьдрал урдынх шигээ байхаа больсон. Гэсэн ч энэ бүхэнд би буруутай тул хариуцлагаа үүрч гарна” хэмээн мэдэгдсэн байдаг.