Ерөнхийлөгчийн экс хүргэний амраг


Дэлхийн усны хувцастай гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон мисс, загвар өмсөгч Ө.Буянхишиг тэргүүн байрны шагнал хүртэн, элэг нэгтнүүдээ баярлуулж явсан удаатай. Нийт 160 гаруй орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдсөн түүний амжилт үүгээр дуусаагүй гэдэг. Тэрбээр уг тэмцээнээс “Шилдэг гоёлын даашинзтай гоо бүсгүй” шагналыг давхар хүртсэн бөгөөд Монгол дизайнеруудынхаа ур ухааныг дэлхийд дахин таниулж чадсанд нь олон хүн баяр хүргэж байсан гэдэг. Түүний хувьд тэргүүн гүнж Намууны нөхөртэй ханилан сууж үрийн зулай үнэрлэсэн гэдгийг шар хэвлэлийн хорхойтнууд мэдэх биз. Тэгвэл Буянхишиг өдгөө хайрттайгаа БНСУ-д амарч байгаа гэнэ шүү. Үгүй энэ баячууд чинь өвөл болохоор л аяны шувууд шиг нутгаасаа нисээд яваад өгөх юм даа