Загвар өмсөгч Төгс хагас нүцгэн


Загварын хүүхнүүд дундаа хамгийн сайхан бие хаатайд тооцогддог Төгс өдгөө хөөрхөн охин болон хайрт ханхүү Цэнгүүн нарын хамт амьдарч байгаа. Тэнгэрийн хунтайж гэж олноо нэрлэгдсэн энэ залуутай Төгс гэнэт л романслаж олны анхаарлыг татаж, муу үг зөндөө чулуудуулж байсан бол одоо тэд Монголын сайхан хосуудын тоонд зүй ёсоор оржээ. Олны хэл амнаас огтоосоо ч айдаггүй энэ бүсгүй хагас нүцгэн зургаа цахим хуудаснаа нийтэлжээ. Сонирхуулан хэлэхэд манайдаа сайханд тооцогддог түүний бие хаа европод бүдүүн хүүхнүүдийн тоонд ордог гэнэ лээ.