Маадайгийн гэргий захирал гэх гуншинд донтжээ

Admin
Өчигдөр 23 цаг 02 минут

Хаана ашиг хонжоотой бизнесийн салбар байна тэр бүрд гараа дүрж явдаг Маадайгийн гэргийд өөрт байгаа бизнесүүд нь багадаад байгаа бололтой шүү.  Монголын бүх кароакений газруудад дуу нийлүүлж, Маршал таун-д иога, эрүүл хооллолтын төв ажиллуулж ,Silm cafe нээчихээд мөнгийг сайн хурааж байгаа даа гэх талаарх ойр орчмын хүмүүсийн жиг жуг гэх яриа намдаагүй байтал тэрээр A BEAUTY салоныхаа нээлтийг хийснээр Ануцэнд гэх өөрийн нэрнийхээ урд дахиад л нэг салбарын захирал гэдэг хадаастай боллоо доо. За ийм хөдөлгөөнтэй, зөв бизнесийг барьж авч мөнгийг хуримтлуулахаараа нэг болж байгаа гэргийтэй Маадай сайн гэрийн эзэгтэй болсон байлгүй. Бүхий л гэр орныхоо арын албыг зохицуулж явдаг тэрээр гэргийдээ хага даруулж байна даа.