Дуучин Болд, Шарк Цэлмүүн нарын харилцаа


Дуучин Болд, С.Батболдын хүү Баттүшиг нар их сайн гэр бүлийн найзууд гэнэ дээ. Учир нь тэд хоёр гэр бүлээрээ БНСУ-д аялж зугаалж яваа талаараа цахим хуудаснаа нийтэлжээ. Баттүшигийн гэргий Н.Цэлмүүн хөл хүнд бөгөөд Монголынхоо утаанаас зугтаж гадаад дотоодоор амарсан шигээ явж байгаа нь энэ. Харин Болдын гэр бүл тэднийг зорин очсон бололтой шүү. Энэ талаараа дуучин Болд:Сөүлд гэр бүл найзуудтайгаа бас Big Bang хамтлагийн дуучин Seungri ирж хамтдаа оройн хоол идэж буу халав хэмээжээ. Сонирхуулан хэлэхэд Болд, Цэлмүүн нар Монгол HD телевизийн Шарк танк, THE VOICE Mongolia шоунд тус тус ажиллаж байгаа билээ.