Маскынхан олон нийтэд гомджээ


Шинэ жилийн өдрүүдэд олон нийтийн хүлээлтийг үүсгэдэг нэг зүйл бол хошин шогийн продакшнуудын дэлгэцийн уран бүтээл байдаг. Энэ жил ч түүнийгээ бүгд бэлдэж төлбөртэйгөөр цацсан. Маск продакшны хувьд Баярлалаа ээжээ хэмээх шинэ жилийн тусгай хөтөлбөрөө олон түмэнд хүргэсэн ба хамгийн их шүүмлэлийг сонсоод байгаа юм. Нэг хэсэг нь ямар ч инээдгүй, утгагүй байна гэж байхад нөгөө тал нь тэдний үнэ төлбөртэй зүйлийг нь цахим ертөнцөөр үнэгүй цацсан байна. Тэгвэл энэ талаар Маскынхан хариу үйлдэл үзүүллээ. Монголын хошин урлагийн Маск продакшн бид бүхэн шинэ оны баяраар үзэгч олондоо бэлэг барихаар 11-р сарын эхнээс "#Баярлалаа_Ээжээ" дэлгэцийн уран бүтээлээ хийх гэж хорин хэд хоног нойр, амралтгүйгээр өдөр шөнийг умартан ажиллаж оны сүүлээр уран бүтээлээ үзэгч та бүхэндээ IPTV-р цацаж бэлэг барьсан билээ. Цацагдсан даруйдаа олон эерэг сэтгэгдлүүдийг үзэгч олноосоо авч урмын үг тасралтгүй сонсож байсан ч , хэсэг бүлэг хүмүүс ( өөрсдөө юу ч хийж бүтээгээгүй байж шүүмж хэлж компьютер-н араас бусдыг муулж сэтгэлээ баясгагч хүмүүс байдагдаа ) бидний уран бүтээлийг муулж амныхаа зоргоор бичиж баярын өдөр "үнэтэй контент бэлдлээ" шуналын туламнууд " Хошин шогийн п**данууд гэх мэтээр хэлж бид бүхнийг гайхшруулж нууцхан гомдол төрүүлсэн . За энэ ч бол угаасаа манайхны хэсэг бүлэг нөхдүүдийн зан. Тэр ч бүү хэл Live хийж олон нийтэд цацаж оюуны өмчийн хуулийг бүдүүлгээр зөрчиж бидний хөдөлмөрийг уландаа гишгэлэн дээрээс нь доромжилж байгаа нь хэнд таалагдах билээ.
Тэдгээр хүмүүсийг унтаж байхад бид ажиллаж л байсан, хэн нэгнийг муулж байхад, ажиллаж л байсан, бусдын уран бүтээлийг доромжилж байхад бид бүхэн бас ажиллаж л байсан. Иймд бид та бүхнийг 5500-р үзүүлэх гээд чичрээд байгаадаа биш өөрсдийн хөдөлмөр хөлс шингэсэн уран бүтээлийг үнэлсэн хэрэг. Харин үнэгүй үзэхийн хувьд бид жилд 3-4н уран бүтээлээ та бүхэнд бэлэг гээд өөрсдийн Page хуудсаараа дамжуулан цацдаг гэдгийг бүгд мэдэж байгаа. Ганц баярын өдрөөр гэр бүлээрээ төлбөртэй контент аваад үзэх ухамсар болон сэтгэл байхгүй бол бусдын уран бүтээлийг муулж , олонд тарааж байхын оронд монголын 50 гаруй суваг тв байгаа шүү дээ. Тэрийг үзэж яагаад болохгүй гэж. Бүх зүйлийг буруугаар харж байнга бухимдалтай байхаас ядардаггүй гэж үү... Мэдээж бид бүхнийг дэмжиж байгаа дийлэнх олон үзэгчид байсан нь бид бүхэнд улам урам зориг өгч байгаа билээ. Удахгүй бидний шинэ контент таны гэрт дахин инээд наргиан халуун дулаан уур амьсгалыг бэлэглэх болно. Маск продакшн бид бүхэн та бүхэндээ уран бүтээлээ хүргээд 12 жилийн нүүрийг үзжээ. Цаг үргэлж биднийг дэмжиж байдаг үнэнч фэнүүд, үглэн шүүмжлэгчид, үзэн ядагчид та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэе!!! #Оюуны_өмчийг_дээдэлцгээе хэмээжээ.