Камертон тэднийг хаясан уу


Өөрсдийн залгамж халаагаа бий болгоно гэж Камертон 2 шоуг зохион байгуулж нэг хамтлаг бий болгосон ч тэднийгээ хаясан бололтой. Бид 4 гэж сүрхий нэртэй хамтлаг байгуулчихаад ганц хоёр дууны дараа сонгосон сонголтондоо эргэлзсэн үү гэлтэй тэднийгээ нэг нэгээр нь сольж дуулуулсан ч сүүлдээ бүр тоохоо ч байсан бололтой. Дуу дуулж харагдахгүй, харин тэдний хамтлагаас гарсан нөхдүүд овоо амжилттай яваа харагдаад байх юм. Уул нь Камертоны Болдыг чинь их л сүрхий мундаг продюсер гэдэг юм байна лээ. Тийм байж өөрийн бий болгосон залуусаа хаячихсан юм биш биз. Нөгөө хэд нь шинэ клип, дуу гаргасан ч маркетинг байхгүй болохоор нэг алхам ч урагшлахгүй юм даа.