Аса аваргад хайраа илчлэх Моод яваад байна уу даа


Ойрд Аса аваргад хайраа илчлэх моод челленж яваад байгаа бололтой. Бага байхдаа түүний хараад хайрлаж дурлаж явлаа гэх мэтийг постууд ихээхэн явж байгаа харагддаг. За тэгвэл дараагийн нэг хайраа илчилсэн хүн бол Оогий брэндийг үүсгэн байгуулагч Оюунцэцэг гэнэ. Тэрээр цахим хуудаснаа

“Би өсвөр настай байхдаа Асашорюү Дагвадорж аваргад дурлаж байлаа... Одоо бол дурсгалтай нэг хамт зургаа л авхуулчихад л болж байгаа юм даа!

Ямар түрийвч хийж өгөлтэйн биш тоож барихгүй байлгүй. Амьдаар нь харж байгаагүй шдээ хэхэ “хүндлэл”” хэмээсэн байх бөгөөд үүнийг нь олж уншсан Их Аварга “Паа поо, Шууд бурхан дээрээ тавьж хонуулаад даллагын уутандаа хийгээд баяж баяж гэж шивнээд... өөрөө багтахаар шүү” хэмээн хошигножээ. Үүний хариуд Оюунцэцэг бүсгүй түрийвч хийж өгөхөө амласан бол энэхүү завшааныг ашиглан цөөнгүй охид эмэгтэйчүүд аваргад хайраа илчлээд амжжээ.