Манайх нэг үеэ бодвол баячууд, олны танил эрхэмүүдийн гэргий нар бизнест их сүйхээтэй байгаа. Хаана ямар ашигтай байрлал бизнес байна тэнд л хоорондоо булаацалдах нь холгүй хөл гараа дүрж хөөрхөн өрсөлдөөн бий болгоод байгаа. Тэдний дунд Хар сарнай хамтлагийн Маадайгийн гэргий Ануцэнд толгой цохиж явна лээ. Учир нь гэвэл саяхан A Beauty нэртэй салон байгуулаад удаагүй хэрнээ хэдхэн хоногийн өмнө Маршал таун-д иога, эрүүл хооллолтын төв нээгээд амжсан талаар нь ойр дотнынхон нь жиг жуг гэцгээж байсан. Тэгвэл Ануцэндэд өөрийн гэсэн хоёр бизнес нь багадаад байгаа бололтой Silm cafe нээчихсэн гэнэ дээ. Хаана хожоотой бизнес байна тэнд манай хүн цохиж явахаар шийдсэн юм биш үү. Түүгээр ч зогсохгүй Монголын бүх кароакений газруудад дуу нийлүүлдэг гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй нь. За ийм хөдөлгөөнтэй гэргийтэй Маадай харин арын ажлуудыг нь ягштал сайн биелүүлдэг гэнэ лээ дээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна