РЕППЕР Травис Скотын хар тамхины хэрэглээний талаар Монгол бүсгүй ам нээв


Холливудын оддын клипний нүүр будалтыг хийдэг Монгол бүсгүй Ооноог аль хэдийнээ сошиал ертөнцийнхөн мэддэг болсон. Түүний 2018 оны хамгийн анхны клипнийх нь нүүр хувиргалтыг хийсэн од бол АНУ-ын реппер Кайли Женнерийн найз залуу  Травис Скот байсан гэнэ. Тэрээр энэ талаараа цахим хуудаснаа нийтлэхдээ залууст нэгэн зөвлөгөөг хүргээд амжсан байна. Энэ нь юу вэ гээхр хар тамхины хэрэглээ АНУ-Д хэрээс хэтэрсэн бөгөөд залуусыг ийм хорт зуршлаас хол байхыг уриалжээ. Тэрээр 2018 оны анхны видео клип маань байлаа. Кайли Женнерийн найз залуу болох Травис Скотын BLACK SND CHINESE гэсэн клипийн будалт, үс, хувцас гэх төрлүүдэд бид багаараа ажиллаа. Түүнтэй өмнөхөн нь Никки Минаж бас Парруко нарын KRIPPY KUSH дуун дээр нь ажилласан тухайгаа инстаграм дээрээ оруулж байсан. Тухайн дууны утга агуулга нь бүхэлдээ хар тамхи татаж мансуурсан байдлаар бүтэн долоон цаг шахуу зураг авалт хийж би гэдэг хүн ухаан алдах шахаад дуусгаж билээ. Толгой өвдөж дотор муухайр ч тэр өрөөнд нь зогсох ямар ч боломжгүй байсан болохоор гадаа нь хүлээж байгаад завсар бүрээр нь амьсгалаа түгжин орж будалтаа сэргээчихээд гүйгээд гарахад эвэртэй туулай үзсэн юм шиг харж байсан хүмүүс зөндөө байсан. Хар тамхи, архи дарс хэрэглэдэггүйгээсээ болоод мөн ч олон удаа одуудын үдэшлэг болон ажлын саналуудаас хоцорч байсан. Холливудын одууд гэлтгүй хамт ажилладаг продакшны хүмүүс ч өвс татдаг юм байна гэж олж мэдчихээд бүр мэл гайхаж билээ. Уг нь ямар продакшн crew-ээсээ хамаараад ажлын байран дээр хэрэглэж болох үгүйг шийддэг их журамтай байдаг байсан гэхдээ Калифорниа муж өвсийг хууль ёсны болгож байгаагаас болоод бүр л энэ байдал ихсээд байх шиг байна. Үзэл бодол яриа нийлэхгүй хэцүү санагдаж гадуурхагдаад хүрээлэлд орохгүй байгаа юм шиг мэдрэмжийг авах бүрт хэцүү байдаг байлаа. Хааяа тэрийг нь л хамт татчихвал болчих юм шиг санагддаг байж билээ. Гэхдээ энэ бүхний эцэст өөрийн бодолдоо үнэнч байж буруу зүйлд зоригтойгоор үгүй гэж хэлж жинхэнэ бор зүрхээрээ амжилтаа ахиулсаар бусаддаа хүлээн зөвшөөрөгдсөөр явдагдаа баярладаг. Хар тамхи аливаа хорт зуршил өөрөө ам руу гүйгээд ордоггүй, сонголтыг бид өөрсдөө л хийцгээдэг. Залуу дүү нар минь аймшигт энэ зүйлээс холуур явж зоригтойгоор үгүй хэлж байгаарай. Эцсийн эцэст энэ нь чиний төлөө юм, өөр хэний ч төлөө биш. Хол сонсогддог байсан энэ аюул хаяанд ирчихсэн юм шиг санагдаад сэрэмжлүүлэг болгон бичлээ хэмээжээ