Өчигдөр УИХ-ын гишүүн Д.Муратын тухай мэдээллийг "Special report" хуудас дэлгэсэн даруйд түүний хуульч гэх эмэгтэй залгаж наад хэрэг чинь шалгагдаж байгаа! Шүүхээр эцсийн шийд гарсны дараа хариуцлагаа хүлээж чадах юм байгаа биз дээ! гэж анхаарууулсан гэнэ. Гэвч шалгагдаж байгаа асуудал гээд таг нуун дарагдуулаад өнгөрч болохгүй биз дээ! Энэ бол хувь хүний асуудал гэхээсээ илүү төрд тангараг өргөж ард түмнийг төлөөлж суугаа түшээ хүний ёс зүйн том доголдол. Өөрийнх нь зураг хөрөг нотлох баримт байгааг мэдээд Мурат хохирогч эмэгтэйг зодсон гэж байгаа бүр болохоо байж байгааг мэдээд аав ээжид нь мөнгө өгсөн талаар ч нотлох баримт байсаар л байгаа. Д.Мурат гэдэг гишүүн өнөөдөр УИХ-д сонгогдож, сөрөг хүчний жигүүрт суучихаад юу хийж, ярьж гийгүүлсэн юм! Эсрэгээрээ эрхтэнийхээ зургийг эмэгтэйчүүд рүү явуулж садар самууны тухай л бодож суугаа нь ариун явдал юм уу? Төрд гарч ард түмний мөнгөөр идэж ууж хувцаслаж байж эргүүлээд ард түмнээ дээрэлхэж болно гэж бодож байгаа бололтой. Хэрвээ тийм бол Мурат та андуурч байна. Төрийн толгойд суучихаад юу ч хийж болно гэж бодсон таны энэ ахархан бодол өөрийг тань улс төрд байж болохгүй гэдгийг сануулаад өглөө. Энэ хэргийг дарж, нууж юу ч болоогүй мэт байлгаж байгаа мэдэлтгүүдийг ч бас шийтгэх хэрэгтэй. Хууль зүйн сайдаа энэ гишүүдийнхээ бөгс бөөрний асуудлыг яаралтай шийдэхгүй бол болохгүй нь. Төрд суусан энэ хоосон толгойтнууд чинь хүчин хийчихээд гэм хийгээгүй мэт зүгээр л байгаад байхад энгийн иргэдийн дунд гарч буй бэлгийн мөлжлөг юу гэж арилах вэ дээ.
ХААЛТЫН ГЭРЭЭГҮЙ САЙТ PAPARATSI.MN
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна