Бат-Эрдэнэ аварга ч мөн энэ жилийн Үндэсний Их Баяр Наадмаар өөрийн эхнэртэйгээ хамт явж байгаад бидний папараци дуранд анх удаа өртлөө. Үндэсний дээлээрээ гоёсон тэрээр энэ жил зодоглоогүй юм. Учир нь УИХ-ын гишүүнээр гурав дах удаагаа улиран сонгогдож, улс төрчийн намба заах болсон болохоор барилдсангүй.
Түүний тухайн нэгэн онигоо ч юм уу, явган шог ч гэмээр юм уу нэгэн яриа байдаг. Дархан аварга УИХ-д сонгогдсоны дараахан түүний дотны найз асуужээ. “УИХ-д суух ямар байна?” гэтэл тэрээр “Эцэг эхийн хурлаас арай л өөр юм” хэмээн хариулсан гэж. Энэ ч мэдээж худлаа байлгүй.
Өөрийн уугуул нутаг болох Хэнтий аймгаасаа энэ жил УИХ-д дахин сонгогдсон тэрээр хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгч байгаа нь цаанаа л сэтгэл хангалуун байгаа нь мэдрэгдэж байлаа. Бас аваргын яриа хөөрөө цаанаа л нэг өөр болсон байна билээ. Одоо ч аваргад хийх бүтээх, бүтээн байгуулах эрч хүч дүүрэн байгаа байлгүй дээ. Харж л сууя.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ