Дахин нэг УИХ-ын гишүүн САДАР САМУУНЫ хэрэгт холбогдсон байна


2016 онд итгэл хүлээлгэн сонгосон энэ гишүүдийн бөгс бөөрний асуудал арай дэндэж байна. Бандааш гэх хоч хүртэл авч төрийн ордонд бөгс бөөрний асуудлаар  тайлбар мэдэгдэл хүртэл хийгээд байсан Гантулга гэх хүний хэрэг дуусаагүй байтал араас нь Баян-Өлгий аймагт АН-аас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн болсон Д.Мурат садар самууны хэрэгт холбогджээ. 2017 оны 8 сард УИХ-ын гишүүн Д.Мурат Баян-Өлгий аймагт ажиллахдаа УИХ-ын гишүүний албан тушаалаараа “сүр далайлган” нэгэн эмэгтэйг элдвээр “оролдон”, түүнийг садар самуун явдалд уруу татахыг завдан, бэлгийн харилцаанд орохыг санал болгож, удаа дараа мессэж бичиж, хэл амаар доромжлон, тэр бүү хэл нүцгэн шалдан зургаа илгээж, үүнийг нь олон нийтэд мэдээллэнэ гэж хэлсний төлөө тус эмэгтэйг зодсон байна. Хохирогч бүсгүйн хувьд өөрт нь хандаж доромжилсон Д.Мурат гишүүний дээрх зохисгүй үйлдлийг шалгуулахаар хууль шүүхийн байгууллагад хандсан одоо болтол шалгаж, шийдэж өгөхгүй асуудлыг цалгардуулсаар байгаа гэнэ. Энэ талаараа хохирогч бүсгүй нэгэн сайтад хандсан байна. Эрх мэдэл, албан тушаалаараа түрүү барьж эмэгтэйчүүдийн эрхэнд халдан, тэднийг зүгээр л зугаагаа болгох хэрэгсэл мэт хандан  доодохдоо захирагдаж“толгойгоо захирч чадахаа байсан”, УИХ-ын гишүүн хүнд баймгүй ёсзүйгүй үйлдэл гаргасан Д.Мурат мэтийн хүмүүст УИХ-ын гишүүн байх эрх байна уу? эсвэл УИХ гишүүн гэхээрээ л садар самуун зүйл хийж, хүн хүчиндэж, доромжилж болно гэсэн давхар эрх өгдөг юм уу? Хууль зүйн сайд та үүн дээр анхаар. Энэ одоо хэрээс хэтэрлээ. Ямар хүмүүс төрийн толгой дээр суучихаад сандайчаад байна вэ? Эрх мэдэлгүй ард түмэнг яаж л бол яаж доромжилж болно гэсэн бодолтой энэ Мурат гэх хүний асуудлыг шийдэж өг. Ийм хэргийг мэдчихээд хав дараад суугаад байгаа хууль хяналтын нөхдүүдийг ч чөлөөл. Бидэнд ийм төр, ийм хууль, ийм ёсзүйгүй хүмүүс хэрэггүй. Мурат гэх энэ садар самуун хэрэг хийсэн этгээдэд заавал зохих шийтгэлийг оногдуул

 

ЭХ СУРВАЛЖ: ХААЛТЫН ГЭРЭЭГҮЙ САЙТ PAPARATSI.MN