Оюунхорол гишүүн Монгол улсын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэх нотолгоо нэхлээ


 

Их хуралд боов боорцог эргүүлж, үхэр шиг хэвээд суудаг, унтдаг Оюунхорол сэрж дэмийрч эхэллээ. Нүдэн дээр тань Монгол улс тэр тусмаа Улаанбаатар хотын утаа гамшгийн хэмжээнд хүрчихээд байгааг таны нойрмог тархи ойлгоогүй байх юм. Ард иргэдээ доромжилж ханахгүй байна уу? Өнөөдөр маш олон хүүхэд утаанаас болж эхийнхээ хэвлийд эндэж байхад та наанаа суугаад амнаасаа гарах үгээ тархиндаа шүүж чадахгүй байна уу. Цонхоо онгойлгоод, өглөө гэрээсээ гарахад бидний хоолой хорсож, нүд аргаж байна. Энэнээс илүү ямар нотолгоо биднээс хүсээв. Эмч нар 11-3 сарын хооронд охид бүсгүйчүүдийг битгий жирэмслээч утаанаас болж олон эхэс эндэж байна гэж гуйж байна үүнээс өөр ямар нотолгоо таньд хэрэгтэй юм бэ? Ард түмэнтэйгээ ойр биш, тэдний мөнгөтэй ойрхон нүд нь улайрч бух шиг сууж байгаа та өнөөдөр УИХ гишүүн байх ёсгүй гэдгээ батлаад авлаа. Ард түмэн тэнэг биш утаагүй байхад утаатай байна гэхгүй. Энэ утаа гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг  эдгэрэхгүй байгаа ханиад эндэж байгаа хүүхэд гэх наад захын хоёрхон жишээгээр нотлож байна. Өөр ямар нотолгоо таньд хэрэгтэй вэ? Та чинь уул нь БОНХАЖ-ын сайд шүү дээ. Ийм юм яриад сууж байгаадаа ичихгүй байна уу. Би таны өмнөөс ичиж байна