Алтаар гоёсон Алтлаг Амина


Бага балчир наснаасаа урлагт зүтгэсэн сайн охин гэгдэж байсан Амина нэг л өдөр томорч УБТЗ Чуулгын даргын сэнтийд заларч олны амыг ёстой л нэг ангайлгаад авсан. Баян настай эрийн гэргий болж сүүлийн үеийн Ланд машин унаж, зайсанд өөртөө хаус бариулан тэндээ амьдарч байгааг нь харахад тэрээр бусадтай адил өнгө мөнгөнд дурласан бололтой. Бандааш Гантулгатай авхуулсан зургаа их л олзуурхан цахим ертөнцөд нийтэлж олны хэл аманд өртсөн бүсгүй энэ удаа хэрэглэж буй зүйлээрээ олны хараанд туналаа. Түүнийг баян цатгалан айлын хүүхэд гэж сонсож байснаа санахгүй байна. Гэтэл дуучин бүсгүй баян нөхөртэй болж чуулга удирдах эрхтэй болсны дээрээс алтаар гангарах болсон байна. Өмнө урлаг уран сайхан гэж явахдаа ийм алт байтугай гялтагнасан эд зүүж байгааг нь харж байгаагүй гэж олон нийт их л дургүй байна лээ. Мөн түүнийг Тайвань улсын ерөнхийлөгчтэй харьцуулсан нь энэ.  Баян нөхрийн ач уу? эсвэл чуулгын мөнгө түүнд зохиод байна уу бүү мэд манай хүн алтаар гоёж аархаж явдаг болсон сурагтай. Эд хөдөлмөрлөж, түүнийгээ үнэлүүлэх насан дээрээ ингэж олны хэл аманд өртөх муу шүү дээ.