Балжидмаа амрагаараа мэргэжил нэгтнээ сонгосон уу


Загварын карьераар гарч ирээгүй байхдаа Опозит хамтлагийн дуучин Гантулгыг Хишигдалайгаас салгаж хайрын романс үүсгэсэн гэж шар хэвлэлийн нүүрийг ихээхэн чимсэн тэрээр сүүлд Анархүүтэй ч нэр холбогдоод авсан. Олон залуучуудтай нэр холбогдож байдаг ч хэн дээр нь ч удаан тогтоогүй. Нас залуу хэрнээ загварын акулууд шиг олон залуустай нэр холбогддог тэрээр энэ удаа мэргэжил нэгт залуугаа амрагаараа сонгосон бололтой. Хамтдаа их л дотно сууж буй зургаа өөрийн цахим хуудаснаа байршуулжээ.